Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн танилцуулсан тайланд өгүүлснээр, 2025 онд дэлхий даяар цэргийн нийт зардал 2.9 хувиар өсөж, 2.89 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлт сүүлийн 11 жилийн турш тасралтгүй өссөөр байгаа юм.
Гэхдээ АНУ-ын хувьд энэ зардал 2025 онд 7.5 хувиар буурч, 954 тэрбум ам.доллар болсон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх санхүүгийн болон цэргийн тусламжийг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Үүнээс өмнөх гурван жилд АНУ Украинд нийт 127 тэрбум ам.долларын тусламж үзүүлж байв. Гэвч АНУ-ын Конгресс 2026 онд баталсан төсөв нэг их наяд ам.доллароос давсан бөгөөд 2027 он гэхэд 1.5 их наяд ам.долларт хүрч магадгүй байна.
Европт харин энэ үзүүлэлт 14 хувиар өсөж, 864 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Орос-Украины дайн үргэлжилсээр байгаа тул Төв болон Баруун Европын НАТО-гийн гишүүн орнуудын зардал хүйтэн дайны үеэс хойших хамгийн өндөр хурдаар өссөн байна.
Цэргийн нийт зардлын 51 хувь буюу 1.48 их наяд ам.долларыг АНУ, Хятад, Орос улс дангаараа эзэлж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд цэргийн зардал нийт ДНБ-ий 2.5 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхий дахинд өрнөж буй олон хямрал, мөргөлдөөн болон улс орнуудын цэргийн төсвөө нэмэгдүүлэх урт хугацааны бодлогын улмаас энэхүү өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters / SIPRI

#дэлхий,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567