УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа:
1.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс манай улс гадаад хөрөнгө оруулагчдадаа ямар нэгдсэн мэдээлэл өгч байгаа тухай, нийт тусгай хамгаалалттай газар нутгийн хэдэн хувьд нь зөвшөөрөл олгосон байгаа талаар асуулт асуулаа. Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг энэ салбарт хууль эрхзүйн хүрээнд шинэчлэх олон асуудал байгааг ч сануулав. Мөн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү дахин өргөн мэдүүлж салбарын асуудлаа бүхлээр нь бодлоготойгоо нийлүүлэн томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.
2. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх” мэдээллийг сонсох асуудлыг хойшлууллаа. Хууль санаачлагч, МХАҮТ, бизнес эрхлэгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар товлов.
Ардчилсан намын бүлгээс тодорхой мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн тус хуулийн төсөлд 4-р сарын 23-ний Нэгдсэн чуулганаас тав хоногийн завсарлага авсан билээ.

#УИХ дахь Ардчилсан намын бүлэг,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567