Өнгөрсөн гуравдугаар сард болсон IX чуулганаар шинэчлэн байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр гишүүдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, олимпын хөдөлгөөний үйл ажиллагааг бүх чиглэлд дэмжин хөгжүүлэх зорилгоор нийт 16 салбар комиссын бүрэлдэхүүнийг баталсан билээ.

Энэ хүрээнд МҮОХ-ны дэргэдэх “Пара болон Тусгай олимпын спортыг дэмжих комисс” 2026 оны тавдугаар сарын 5-ны өдөр анхдугаар хурлаа зохион байгууллаа.

Хурлаар пара болон тусгай олимпын спортын хөгжил, тамирчдын бэлтгэл, оролцоог дэмжих, хүртээмжтэй спортын орчныг бүрдүүлэх, төр, хувийн хэвшил, спортын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

May be an image of one or more people

Тус комисс нь пара болон тусгай олимпын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, нийгмийн ойлголт, хандлагыг эерэгээр төлөвшүүлэх, дэмжлэг болон оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн уриалга, нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодитой, үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.

Комиссын ахлагчаар МҮОХ-ны гишүүн Ч.Номин ажиллаж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, спортын холбоод, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг нэгтгэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр пара болон тусгай олимпын спортын хөгжил, дэмжлэгийг шинэ түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажиллана.

May be an image of one or more people and text

#мүох,