Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдаж буй ХХ Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчид Япон улсын Айчи мужийн Нагояа хотноо хүрэлцэн ирж, тэмцээний өмнөх бэлтгэлээ эхлүүлээд байна.
Манай боксын баг тамирчид Нишио хотноо 12 орны тамирчидтай хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бол байт харвааны тамирчид Нагояа хотын Накамүра дүүрэгт тэмцээний өмнөх бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Мөн пентатлоны тамирчны бэлтгэл Зохион байгуулах хорооны баталсан хуваарь, журмын дагуу эхэлсэн байна. Харин волейбол, тэкболын баг тамирчид Нагояа хотноо тэмцээний бэлтгэлдээ ороход бэлэн болжээ.
Нэг наадам — олон байршил
Энэ удаагийн Азийн наадмын онцлог нь спортын тэмцээнүүд нэг хотод төвлөрөхгүй, Токио хот, Айчи муж болон бусад бүс нутгийн олон спортын байгууламжид зэрэг зохион байгуулагдаж буй явдал юм.
Үүнтэй холбоотойгоор Монголын баг тамирчид спортын төрөл тус бүрийн тэмцээний байршил, хуваарийн дагуу өөр өөр газарт байрлан бэлтгэлээ хангаж, тэмцээндээ оролцоно.
Тухайлбал, тамирчид зочид буудал, усан онгоц болон Азийн наадмын түр байрлах байгууламжуудад байрлаж, тэмцээний хуваарьт нийцүүлэн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
Монголын баг тамирчид ийнхүү тэмцээний өмнөх бэлтгэлээ хангаж, Азийн наадамд амжилттай оролцохоор бэлтгэл ажлаа эрчимжүүлээд байна.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3587