Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Аяллын хөлөг онгоцонд хантавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд уг халдварыг цаашид тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, өвчин илрэхээс өмнө хөлгөөс буусан зорчигчид болон тэдний ойрын хавьтлыг олж тогтоох, хяналтад авах ажлыг эрчимжүүллээ. 

"MV Hondius" хөлөг онгоцон дээр гарсан уг дэгдэлтийн улмаас одоогийн байдлаар Нидерландын хоёр, Германы нэг иргэн амиа алдаад байгаа бөгөөд нийт таван хүн халдвар авсан нь батлагдаж, өөр гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгааг ДЭМБ мэдээлсэн. 

Хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 24-нд Атлантын далайн Гэгээн Елена арал дээр зогсох үеэр буусан 12 орны иргэд, тэр дундаа Их Британийн долоо, АНУ-ын зургаан иргэнтэй хөлгийн оператор компани холбогдож чаджээ.
Одоогийн байдлаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд Жоржия, Аризона, Техас болон Калифорни мужуудад уг хөлөг онгоцоор зорчоод ирсэн, одоогоор шинж тэмдэг илрээгүй байгаа иргэдийг хяналтад аваад байна. 
Түүнчлэн хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн гурван өвчтөнийг Нидерланд болон Германы эмнэлгүүдэд эмчилж байгаа бол Канарын арлуудыг чиглэн яваа хөлөг онгоц дээр үлдсэн зорчигчид амралтын өдрүүдэд Тенерифе боомтод ирэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters 

#Хантавирус, #Аяллын хөлөг онгоц,