Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас ирүүлсэн энхийн хэлэлцээ хийх саналыг няцаалаа.
АНУ-ын зүгээс хэлэлцээг дахин эхлүүлэх санал тавьсны хариуд Иран улс Ливан дахь дайныг зогсоох, бүслэлтэд байгаа Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг голлон тусгасан хариу илгээжээ. Гэвч уг саналыг Трамп "Огт хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн тодорхойлсон байна. Ираны ирүүлсэн саналд дайны хохирлыг нөхөн төлөх, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх, АНУ-ын тэнгисийн бүслэлтийг зогсоох, Ираны газрын тосны борлуулалтад тавьсан хоригийг цуцлах зэрэг нөхцөлүүд багтсан байна.
Мөн Иран улс баяжуулсан ураныхаа тодорхой хэсгийг саармагжуулж, үлдсэнийг нь гуравдагч улс руу шилжүүлэх боломжийг мөн дурдсан аж. Гэвч АНУ-ын засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөр зэрэг маргаантай асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө байлдааны ажиллагааг бүрэн зогсоохыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Дайн, #иран, #АНУ ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567