Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Непалын нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудалд даваа гарагт газардсан “Turkish Airlines” компанийн зорчигч тээврийн онгоцны дугуй шатсан байна. Үүсэж болзошгүй эрсдэлийн улмаас зочид буудлын үйл ажиллагааг нэг цаг орчим зогсоож, зорчигчдыг аюулгүй газар яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж. 

Стамбулаас ирсэн “Airbus A330” загварын энэхүү онгоцонд 277 зорчигч болон хөлгийн багийн 11 гишүүн байжээ. Одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүйг Непалын Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлж буй. 
Онгоц газардах үед баруун хойд дугуйнд гал гарсан үүнийг шуурхай унтраасны дараа онгоцыг чирч, зорчигч тээврийн замаас холдуулсан байна. “Turkish Airlines” компанийн зүгээс мэдээлж буйгаар, онгоц газардаж, замаар явж байх үед дугуйны орчимд утаа ажиглагдсан тул техникийн шалгалт хийж, нэн даруй арга хэмжээ авсны хүчинд осол, эрсдэлээс сэргийлж чаджээ. 

Эх сурвалж: Reuters 

#Катманду, #Turkish Airlines,