Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Бразилын хамгийн том хот болох Сан Паулод даваа гарагт хий дэлбэрсний улмаас гал түймэр гарч, нэг хүн амиа алдан, гурван хүн гэмтэж бэртсэн тухай орон нутгийн аврах албаныхан мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас хотын төвөөс 16 км зайд орших Жагуаре дүүрэгт орчим сууцны 10 орчим барилга эвдэрч сүйдсэн байна.
Сан Пауло мужийн гал түймэртэй тэмцэх газар түймрийг унтраахаар 12 машин илгээснээ мэдэгдсэн байна. Ослын шалтгааныг шингэрүүлсэн хий дэлбэрснээс үүдсэн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд онцолжээ. Гал сөнөөгчид барилгын нуранги дороос эрэгтэй хүний цогцос олсон бөгөөд хөнгөн гэмтэл авсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг аварч, аюулгүй газарт шилжүүлжээ.
Дэлбэрэлтэд хэд хэдэн барилга шууд өртөж нурсан бөгөөд аврагчид одоогоор нуранги дор хүн байгаа, эсэхийг шалгаж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567