Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар даваа гарагт хуралдаж, Баруун эрэгт хүчирхийлэл үйлдсэн израил суурьшигчид болон ХАМАС бүлэглэлийн удирдлагын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар боллоо. Тус холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас энэ хоригт гурван суурьшигч болон дөрвөн байгууллагыг хамруулснаа мэдэгдсэн байна.
Баруун эрэг дэх палестинчуудын эсрэг үйлдэж байгаа израил суурьшигчдын хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаад Европын орнууд зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн юм. Кая Каллас "Мухардалд орсон байсан асуудлыг шийдвэрлэх цаг нь ирсэн, хэт туйлшрал, хүчирхийлэлд заавал хариуцлага тооцох ёстой " хэмээн тэмдэглэжээ.
Харин Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар уг шийдвэрийг эрс шүүмжилж, Европын холбоог улс төрийн зорилгоор, ямар ч үндэслэлгүйгээр Израилын иргэд болон байгууллагуудын эсрэг дур мэдэн хориг тавьж байна хэмээн буруутгасан байна. Тэрээр израил иргэдийг ХАМАС бүлэглэлийн террористуудтай адилтган үзэж байгаа нь ёс зүйн хувьд байж боломгүй, гажуудсан харьцуулалт гэдгийг онцлов.
Түүнчлэн ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Басем Наим уг хориг арга хэмжээг хоёр нүүр гаргасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж тодорхойлоод, Европын холбоо олон улсын бүх хуулийг зөрчиж буй түрэмгийлэгч, өөрийгөө хамгаалж буй хохирогч нарыг адилтган үзэж байна хэмээн мэдэгдсэн байна. Уг хоригт багтсан этгээдүүдийн нэрсийг одоогоор албан ёсоор нийтэд зарлаагүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Хамас бүлэглэл,