Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийх айлчлалын бүрэлдэхүүнд Илон Маск, “Apple”-ийн тэргүүн Тим Кук, “GE Aerospace”-ийн гүйцэтгэх захирал Ларри Калп болон “Boeing”-ийн тэргүүн Келли Ортберг тэргүүтэй бизнесийн томоохон төлөөлөгчид багтсан тухай Цагаан ордноос мэдээллээ. Технологи, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, санхүү зэрэг салбарын томоохон компанийн 16 удирдагчаас бүрдсэн энэхүү баг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах чиглэлээр хэлэлцээ хийх юм.
Дээд хэмжээний энэхүү уулзалтын үеэр АНУ болон Хятад улс хоорондын худалдаагаа хөнгөвчлөх талаар тохиролцохоос гадна Хятадын тал “Boeing”-ийн нисэх онгоц, Америкийн хөдөө аж ахуй болон эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авах томоохон хэлцлүүдийг хийх төлөвтэй. Ялангуяа “Boeing” компанийн хувьд "737 MAX" загварын хөлөг болон GE хөдөлгүүртэй, том онгоцуудын томоохон захиалгыг Хятадаас авна гэсэн хүлээлттэй байна. Сонирхолтой нь, "Nvidia" компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг энэ удаагийн айлчлалд оролцохгүй аж. Цагаан ордны зүгээс энэ удаад хөдөө аж ахуй болон иргэний агаарын тээврийн салбарт гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#илон маск, #Трамп, #ХЯтад, #Тим Кук,