Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Саудын Араб улс нутаг дэвсгэрт нь үйлдсэн халдлагуудын хариуд Иран руу хэд хэдэн удаа агаарын цохилт өгсөн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. Саудын Арабын нисэх хүчний гүйцэтгэсэн эдгээр ажиллагаа нь тус улс түүхэндээ анх удаа бүс нутгийн гол өрсөлдөгч болох Ираны нутаг дэвсгэрт шууд цэргийн цохилт өгсөн тохиолдол болж байгаа юм. Мөн энэ нь Риядын зүгээс өөрийгөө хамгаалах тактиктаа илүү эрс шийдэмгий болсныг илэрхийлж байна гэж ажиглагчид онцолж буй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил улс Иранд агаарын цохилт өгснөөр эхэлсэн бүс нутгийн дайн улам өргөжиж, Иран улс хариу арга хэмжээ авахдаа Персийн булангийн зургаан орны иргэний барилга байгууламж, газрын тосны дэд бүтэц рүү халдаж, Ормузын хоолойг хаасан юм. 

Энэхүү хурцадмал байдлын үеэр Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсууд Иранд хариу цэргийн цохилт өгсөн аж. Гэвч энэ нь өнөөг хүртэл нууц байсан бөгөөд Саудын Арабын зүгээс өгсөн цохилтууд нь Ираны шууд халдлагыг сааруулах гол хөшүүрэг болсон гэж шинжээчид үзэж байна. Саудын Арабын эрх баригчид Иранд өгсөн цохилтынхоо талаар тус улсад урьдчилан мэдэгдэж, хэрэв халдлага үргэлжилбэл илүү хүчтэй хариу барих болно гэдгээ хатуу анхааруулсны дүнд хоёр тал хурцадмал байдлыг намжаах албан бус тохиролцоонд хүрчээ. Үүний дүнд Иранаас Саудын Араб руу чиглэсэн пуужин болон дроны халдлагын тоо эрс буурсан байна. Хэдийгээр Иран улс шууд халдлагаа хязгаарласан ч Ирак дахь зэвсэгт бүлэглэлүүдээр дамжуулан Саудын Араб руу довтолсоор байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #иран, #саудын араб,