Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Ираны шинэ Дээд удирдагч аятолла Можтаба Хаменеи тус улсын зэвсгийн түвшний шахуу баяжуулсан ураны нөөцийг хилийн чанад руу гаргаж болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр Тегеран одоо өрнөж буй энхийн хэлэлцээнд АНУ-ын зүгээс тавьж буй хамгийн гол шаардлагуудын нэгийг тэрбээр эрс эсэргүүцэж, байр сууриа  чангаруулж байна.  

Ерөнхийлөгч Трамп АНУ Ираныг өндөр түвшинд баяжуулсан ураны нөөцтэй үлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй, уг нөөцийг хураан авч устгах болно гэдгээ хатуу анхааруулсан юм. Израилын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, Трамп ураны нөөцийг Иранаас бүрмөсөн гаргах асуудлыг энхийн гэрээний заавал биелүүлэх нөхцөл болгоно гэж Израилын талд амлажээ. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ч баяжуулсан ураныг Иранаас гаргаж, Тегераны зүгээс бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдэд үзүүлдэг дэмжлэгийг зогсоохоос нааш дайныг дуусгахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Одоогоор талууд Пакистан улсын зуучлалтайгаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд Ираны боомтуудыг АНУ бүслээд байгаа бол Тегеран дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойг хяналтдаа байлгаж байна. 

Дайн эхлэхээс өмнө Иран улс 60 хувь хүртэл баяжуулсан ураныхаа тал хувийг хилийн чанад руу тээвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан боловч Трамп дахин цохилт өгөхөөөр заналхийлсний дараа байр сууриа ийнхүү өөрчилжээ. Гэсэн хэдий ч Ираны эх сурвалжуудын мэдээлж буйгаар ураны нөөцийг Олон улсын атомын энергийн агентлагийн хяналт дор бууруулж, шингэлэх замаар асуудлыг шийдэх боломжит хувилбарууд бий аж. 

Эх сурвалж: Reuters 

#иран,