Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Улс орных нь түүхэнд хүндэтгэлгүй, хуумгай хандсан компанийн бүтээгдэхүүнээс татгалзах болсноо БНСУ-ын Дотоод хэргийн яам мэдэгдлээ. Тус яамны сайд Юн Хо Жун ийнхүү мэдэгдсэн нь “Старбакс Солонгос” компанийн маркетингийн шинэ аяныг олон нийт хүчтэй шүүмжилсэнтэй холбоотой юм. 

Сайд Юн Хо Жун түүхийг доромжилж, түүнийг арилжааны зорилгоор ашиглаж буй үйлдлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэдгийг тэмдэглээд, Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас цаашид “Старбакс”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй болохоо  зарласан байна. Засгийн газрын агентлагууд болон тус яам ихэвчлэн олон нийтийн санал асуулга, уралдаан тэмцээнд оролцсон иргэдийг урамшуулахдаа энэ брэндийн кофены эрхийн бичиг олгодог байсан юм.  

1980 онд ардчиллыг дэмжсэн жагсагчдын эсрэг танк хөдөлгөн хүчээр дарж байсан  тавдугаар сарын 18-ны өдөр буюу Гванжугийн бослогын ойн өдөр "Старбакс" компани "Танкны өдөр" (Tank Day) хэмээх борлуулалтын аянаа эхлүүлсэн нь олон нийтийн дунд томоохон дуулиан дэгдээсэн билээ. Энэхүү дуулианы улмаас "Старбакс"-ын Солонгос дахь албан ёсны борлуулагч “Шинсэгэ Групп” уг маркетингийн аяныг зохисгүй хэмээн үзэж, орон нутгийн гүйцэтгэх захирлыг нь нэн даруй ажлаас нь чөлөөлсөн байна. Группийн тэргүүн Чон Ён Жин уг аян нь Кванжугийн бослогын хохирогчид болон тэдний ар гэр, олон нийтийн сэтгэл зүрхийг гүнээ шархлуулсанд  уучлал хүссэн боловч цахим сүлжээнд хэрэглэгчид “Старбакс”-ыг бойкотлохыг уриалж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасаар байна.

Эх сурвалж: Reuters 

#БНсу, #Старбакс,