Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр АНУ-ын тал Ираны үндэсний шигшээ багийг нутаг дэвсгэртээ байлгахаас татгалзсан тул тэднийг Мексик хүлээн авахаар боллоо. Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаумын мэдэгдсэнээр, Ираны шигшээ багийн хэсгийн шатны гурван тоглолт АНУ-д болох хуваарьтай байгаа ч Вашингтон тэднийг тэмцээний турш эх орондоо байлгах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) Мексикт ханджээ. 

Шейнбаум "Бидэнд тэднийг Мексикт байрлах боломжийг хаах ямар ч шалтгаан байхгүй" хэмээн онцолсон байна. Энэхүү шийдвэрийн талаар АНУ-ын Цагаан ордон болон Төрийн департаментаас одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Ираны Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мехди Таж шигшээ багийн бэлтгэлийн баазыг АНУ-ын Аризона мужаас Мексикийн хил дагуух Тихуана хот руу шилжүүлэхээр болсныг дурджээ. Тэрээр энэхүү зохицуулалт нь визний хугацаа болон бусад хүндрэлээс зайлсхийхэд туслах бөгөөд баг тамирчид "Иран Эйр" компанийн нислэгээр Мексикт шууд очих боломжтойг дурдсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израилын зүгээс Иранд цохилт өгснөөс үүдэн тус улсын шигшээ баг зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд болох ДАШТ-нд оролцох, эсэх нь эргэлзээтэй байсан юм. Хуваарийн дагуу Ираны шигшээ багийн G хэсгийн эхний хоёр тоглолт зургаадугаар сарын 15-нд Лос-Анжелес хотод Шинэ Зеландтай, зургаадугаар сарын 21-нд Бельгийн багтай болох аж. Харин хамгийн сүүлд тэд зургаадугаар сарын 26-нд Сиэтл хотноо Египетийн шигшээ багтай тоглох юм.

Эх сурвалж: Reuters 

#дашт, #Мексик, #Ираны шигшээ баг,