Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны өмнөд хэсэгт орших пуужин хөөргөх талбай болон тэсрэх бөмбөг байршуулах ажиллагааг гүйцэтгэж байсан хөлөг онгоцуудад цохилт өгсөн байна. Тэд энэ цохилтоо өөрсдийгөө хамгаалах зорилгоор хийсэн ажиллагаа хэмээн тайлбарлав.

Ираны Гадаад хэргийн сайд болон талуудын хэлэлцээг хариуцагч албаны хүмүүс Катарын Доха хотод уулзаж буй үетэй давхцан АНУ ийнхүү цохилт өгч буй юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Дели хотод хийсэн мэдэгдэлдээ Вашингтон дипломат аргаар асуудлыг шийдэх бүхий л боломжийг Иранд олгож байгааг тэмдэглэсэн байна. Мөн хэрэв Ираны тал Ормузын хоолойг эргүүлэн нээх, цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоо хийхгүй бол өөр арга ашиглах болно гэдгийг анхааруулжээ.

Харин нөгөө талд АНУ-ын Төв командлал одоогийн тогтоосон гал түр зогсоох дэглэмийг хүндэтгэж байгаа ч цэргүүдээ хамгаалах үүднээс энэхүү агаарын цохилтыг өгсөн гэсэн бол Ираны тал Персийн буланд АНУ-ын дроныг агаарын довтолгооноос хамгаалах системээрээ сөнөөсөн гэдгээ зарлаад байна.

Катарт болж буй АНУ-Ираны уулзалтаар Ормузын хоолойг нээх хугацаа, Ираны баяжуулсан ураны нөөцийн асуудал болон гадаадын банкуудад царцаасан олон тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлөх асуудлуудыг хэлэлцэж байна. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи ураны асуудлыг зөвхөн ерөнхий хэлэлцээрийн агуулга бэлэн болсны дараа ярилцах боломжтой гэж мэдэгдсэн. Харин Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд ямар нэгэн татвар авахгүй ч  байгаль орчныг хамгаалах үйлчилгээний хураамжийг Оман улстай байгуулах протоколоор зохицуулна гэдгийг мэдэгдлээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш тус хоолойгоор дамжих хөлөг онгоцны тоо эрс цөөрсөн ч энэхүү эерэг хүлээлттэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дөрвөн  хувиар буураад буй. Түүнчлэн Трамп Саудын Араб, Катар, Пакистан, Египет, Йордан, Турк зэрэг орнуудыг Израилтай харилцаагаа хэвийн болгох "Авраамын хэлэлцээр"-т яаралтай нэгдэхийг шаардсан байна.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Иранд,