НҮБ-ын Хүүхдийн Сан болон Боловсролын яам хамтран “Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр хүүхэд бүр зөв үлгэр дуурайлалтай орчинд өсөж, хүнлэг энэрэнгүй, мэдлэг чадвартай иргэн болон төлөвшихөд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо хамгийн чухал болохыг онцлов. Мөн хүүхдэд зориулж гаргаж буй цаг хугацаа нь юугаар ч орлуулшгүй үнэт хөрөнгө оруулалт гэдгийг хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.

Судалгаагаар бага насандаа эцэг эх, асран хамгаалагчтайгаа бат бөх сэтгэл хөдлөлийн холбоо тогтоосон хүүхдүүд өсвөр насандаа нийгмийн харилцаанд орох чадвар өндөр, сэтгэл гутралд өртөх эрсдэл бага байдаг нь тогтоогджээ. Энэ нь улс орны ирээдүйн хөгжил, эдийн засагтай ч салшгүй холбоотой асуудал болохыг оролцогчид онцолсон байна.

Мөн зөв Монгол иргэнийг төлөвшүүлэхэд өрх гэрээс эхлээд бодлого тодорхойлогч хүртэлх бүх түвшинд хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг анхаарч, шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцлээ. Биеийн тамир, сэтгэлийн тамир, оюуны чадамжтай иргэнийг төлөвшүүлэхэд төр бодлогын түвшинд анхаарахаас гадна асран хамгаалагчдын оролцоо ч нэн чухал гэдгийг онцолсон юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, боловсролын шинэчлэл болон бага насны хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа эцэг эхчүүдэд танилцууллаа.

Хэлэлцүүлгээр эцэг эх, асран хамгаалагчдад нотолгоонд суурилсан мэдлэг, ур чадварыг хүртээмжтэй хүргэх, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх арга замуудыг тодорхойллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

#НҮБ-ын хүүхдийн сан, #хэлэлцүүлэг, #Боловсролын яам,