Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрөгч шөнө Ираны нутаг дахь цэргийн нэгэн объектод дахин цохилт өгсөн тухай албаны эх сурвалж мэдээллээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснээр, устгасан цэргийн объект нь Ормузын хоолой дахь АНУ-ын зэвсэгт хүчин болон арилжааны тээврийн хөлөг онгоцуудад аюул заналхийлж байсан гэж үзжээ. Түүнчлэн АНУ-ын арми тус бүс нутагт ийм аюул учруулж байсан Ираны хэд хэдэн дроныг сөнөөсөн байна.

Үүнээс гадна, Иран болон Оман улс энхийн гэрээний хүрээнд Ормузын хоолойн усан тээврийг хамтран удирдаж, хянах болно гэх Ираны төрийн мэдээллийн хэрэгслийн мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс няцаасан байна. Трамп уг усан зам нь олон улсын хэмжээнд чөлөөтэй, нээлттэй хэвээр үлдэнэ гэдгийг хатуу мэдэгджээ.

АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрөгч даваа гарагт Иранд цохилт өгсөн бөгөөд Тегеран үүнийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ, #иран,