АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд тус улсад хүлээн авах дүрвэгсдийн дээд хязгаар буюу квотыг 10,000-аар нэмэх шийдвэр гаргажээ. Энэхүү зохицуулалт нь цагаан арьст өмнөд африкчуудыг АНУ-д олноор нь нэвтрүүлэх зорилготой аж.

Цагаан ордны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Өмнөд Африк улсын Засгийн газар болон улс төрийн намуудын зүгээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хүчирхийллийг өдөөж буй тул цагаан арьст африкчууд амаргүй нөхцөл байдалтай нүүр тулж байна гэж Дональд Трамп үзжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албыг авсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс ирэх дүрвэгсдийн урсгалыг түр зогсоосон юм. Гэвч хэдэн долоо хоногийн дараа зөвхөн цагаан арьст өмнөд африкчуудыг хүлээн авах тусгай хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөр нь Ази, Африкийн бусад орны мянга мянган дүрвэгсдээс татгалзаж, зөвхөн цагаан арьст дүрвэгсдэд давуу эрх олгож байна. Тухайлбал, АНУ энэ санхүүгийн жилд Өмнөд Африкаас бусад улсын ердөө гурван дүрвэгч хүлээн авсан байна.

Үүний сацуу Өмнөд Африкийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Криспин Пхири европ гаралтай африкчууд ямар нэгэн аюул заналхийлэл, системчилсэн хавчлагад өртөөгүй бөгөөд АНУ-ын зүгээс гаргасан энэхүү үндэслэл ямар ч баримт нотолгоогүй зүйл хэмээн няцаажээ. 
АНУ-ын Төрийн департамент дүрвэгсдийн квотыг нэмсэн тухай мэдээллийг шууд батлаагүй ч уг хөтөлбөр нь Ерөнхийлөгч Трампын тэргүүлэх чиглэл бөгөөд квотын хэмжээг тэрбээр өөрөө эцэслэн тогтооно гэв. Трамп анх 2026 оны санхүүгийн жилд хүлээн авах дүрвэгсдийн тоог түүхэн дэх хамгийн доод түвшин буюу 7,500-аар тогтоосон байсан юм. Гэвч дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд хэдийн 6,000 цагаан арьст африк дүрвэгч хүлээн аваад байна. Эцэст нь, энэ шинэ шийдвэр гарснаар АНУ-ын дүрвэгсдийн нийт квот 17,500 болж нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #цагаан арьст африкчууд, #дүрвэгсдийн квот,