ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас Төв аймгийн Заамар суманд уурхайн цооногт унаж амь насаа алдсан гурван настай охиныг аврах ажиллагааны талаар тодрууллаа.
Тэрээр:
"Механик ажиллагаа явуулбал хөрс нурж, хүүхдийг цааш доош унагах эрсдэлтэй байсан учраас геотехникийн тооцоолол, хөрсний тогтворжилт, аюулгүй ажиллагааны шаардлагад тулгуурлан ажилласан. Хүүхдийг гэмтээх эрсдэлтэй байсан тул зэрэгцээ босоо ам малтаж, дараа нь хөндлөн малтлага хийх тактик сонгосон. Дунд оврын уурхайн долоон хоногийн ажлыг 25 цагийн дотор гүйцэтгэсэн. Хүүхэдтэй ойр орчинд хүнд машин механизм ашиглах боломжгүй байсан бөгөөд олон улсын жишгийн дагуу шаардлагатай багаж хэрэгслийг сонгон ашигласан.
Могой камераар хянахад хүүхдийн амьсгал төдий мэдрэгдсэн ч амьд эсэхийг тогтоох боломжгүй байсан. Хүүхдийн биеийн температурыг хадгалах, хүчилтөрөгчийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, бугуйлдах зэрэг бүх боломжит оролдлогыг хийсэн. Би ОБЕГ-ын аврагч залуучууддаа бүрэн итгэнэ, тухайн нөхцөлд хийж болох бүхнийг хийж, хүүхдийг аврахын төлөө бүх хүчээ дайчилсан" гэв.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567