Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Вашингтон хотноо болсон хэлэлцээний дүнд Израил болон Ливан улс гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр албан ёсоор тохиролцсон байна. Уг хэлэлцээр нь Ираныг дэмжигч “Хезболла” зэвсэгт бүлэглэл гал нээхээ бүрмөсөн зогсоож, Литани голын өмнөд  бүсээс бүх дайчдаа гаргах нөхцөлтэйгээр хэрэгжих юм.

АНУ-тай хамтран гаргасан мэдэгдэлд дурдсанаар, талууд Вашингтоны зуучлалаар Ливаны зэвсэгт хүчин тухайн нутаг дэвсгэрийг онцгой хяналтад авч, бүлэглэлүүдийг бүрмөсөн шахан гаргах туршилтын бүсийг яаралтай байгуулахаар тохиролцсон байна. 

Талууд дөрөвдүгээр сард байлдааны ажиллагааг зогсоохоор тохиролцож, улмаар тавдугаар сард хугацааг нь сунгаж байсан ч бүс нутагт хүчирхийлэл үргэлжилсээр байсан юм.  Өчигдөр л гэхэд Израилын дроны цохилтоор Ливаны өмнөд хэсэгт зургаан хүн амь үрэгдэж, Бейрут хотын өмнөд дүүрэгт нэг автомашин халдлагад өртсөн. 

Нөгөө талаас өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израилын эхлүүлсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох хэлэлцээрт Ливан дахь гал зогсоох асуудлыг тусгахгүй бол ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүй гэсэн байр суурийг Иран  илэрхийлж байсан юм.  Тиймээс Израил, Ливаны талууд шууд хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр зөвшөөрч, ирэх зургаадугаар сарын 22-ноос эхлэн улс төр, аюулгүй байдлын чиглэлээр дахин хуралдаж, иж бүрэн хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Reuters 

#Израил, #Ливан,