Өмнөд Солонгост өчигдөр болсон орон нутгийн сонгуулиар Ерөнхийлөгч Ли Жэ Мёны тэргүүлдэг, эрх баригч Ардчилсан нам томоохон хот, мужуудын дийлэнх суудалд үнэмлэхүй ялалт байгууллаа. Улсын хэмжээнд тэд хотын дарга болон мужийн захирагчийн нийт 16 суудлаас 12-г нь авч, орон нутгийн засаг захиргаанд хяналтаа тогтоож чадсан байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Гэсэн ч тус улсын нийслэл, хамгийн том хот, мөн улс төрийн өндөр ач холбогдолтой Сөүл хотын даргын суудлыг сөрөг хүчний консерватив Иргэний хүчний намын нэр дэвшигч О Сэ Хүн авчээ. Сөүл хотын даргын суудлыг ийнхүү авч үлдсэн нь 2024 онд Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын цэргийн дэглэм тогтоох гэсэн бүтэлгүй оролдлого, үүнтэй холбоотой дуулианд өртсөн консерватив намын нэр хүнд эргэн сэргэх суурийг бүрдүүлж өгч байна.
Сонгуулийн үр дүн гарсны дараа Ардчилсан намын лидер Жүн Чон Рэ сонгогчдод хандан талархал илэрхийлсэн ч, нийслэл хотын даргын суудлыг авч чадаагүйд харамсаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Нөгөө талаас Сөүл хотын даргаар улиран сонгогдсон О Сэ Хүн сонгогчид төрийн эрх мэдэл нэг тал руу хазайхаас сэргийлж, ардчиллын хамгийн чухал зарчим болох хяналт, тэнцвэрийг хадгалж үлдлээ хэмээн онцолжээ.

Энэ удаагийн сонгуулийн үеэр Сөүл хотын зарим санал авах байруудад саналын хуудас дууссанаас болж иргэд олон цагаар хүлээх, зарим нь саналаа өгч чадалгүй буцах зэрэг зохион байгуулалтын ноцтой алдаа гарсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлжээ. Мөн Сөүлийн санал авах нэгэн байрнаас саналын хайрцгийг гаргахыг сөрөг хүчнийхэн хаан эсэргүүцсэний улмаас Үндэсний сонгуулийн хороо нийслэлийн санал хураалтын албан ёсны дүнг баталгаажуулж чадалгүй түр саатахад хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters

#БНсу, #Орон нутгийн сонгууль,