Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Тэрбээр шинэ цэргүүдэд хандан цэргийн тангараг нь эх орон, ард түмэн, төрийн өмнө өгч буй насан туршийн амлалт бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хилийн халдашгүй байдлыг хамгаалах эрхэм үүргийн эхлэл гэдгийг онцлов.

Мөн хилийн цэрэг нь улсын аюулгүй байдлын тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэдэг онцгой алба болохыг тэмдэглээд хилчдийн алба хаах орчин нөхцөл, нийгмийн баталгаа, техник, зэвсэглэл, дэд бүтцийг сайжруулж, хил хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрээр эх оронч хөвгүүдээ Монгол төрийн цэргийн албанд илгээсэн эцэг эх, асран хамгаалагчдад талархал илэрхийлж, шинэ дайчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөв.

#онцолсон, #С.Амарсайхан, #тангараг, #Цэргийн тангараг, #Хилийн цэргийн 0164 дүгээр анги, #Амарсайхан,