Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арлын эрэг орчимд газар 7.8 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас цунамигийн сэрэмжлүүлэг гаргалаа. Одоогоор хүний амь эрсэдсэн, эсвэл ямар нэгэн хохирол учирсан тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна. Газар хөдлөлтийн дараа Филиппин, хөрш зэргэлдээ Индонез улсын далайн эргийн бүсийн оршин суугчдыг нэн даруй өндөрлөг газарт гарч, аюулгүй байдлаа хангахыг уриалав.

Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Минданао аралд хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, айл өрхүүдийн тавилга унаж, зурагт, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд эвдэрч сүйдсэн бөгөөд иргэд гэрээ орхин гудамжинд гарахад хүрсэн байна. Мөн газар хөдлөлтийн төв цэгт ойр байрлах Сарангани мужид цахилгаан эрчим хүч болон үүрэн холбооны сүлжээ бүрэн тасарч, сургуулиудын хичээлийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. 

Филиппиний "Phivolcs" агентлаг газар хөдлөлтийн улмаас нэг метрээс дээш өндөртэй цунамийн давалгаа үүсэж, энэ нь хэдэн цагийн турш үргэлжилж магадгүйг сануулсан бол Индонезийн Геофизикийн агентлаг одоогоор 0.19 метрийн өндөр давалгаа үүссэн хэмээн мэдээлж буй. 

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос гамшгийн эсрэг хариу арга хэмжээг шуурхай зохицуулж байгааг онцолж "Засгийн газар бүх хүчээрээ ажиллаж байна" хэмээн ард иргэддээ хандан хэлсэн юм. 
Филиппин болон Индонез нь жилд хэдэн зуун удаа газар хөдлөлтөд өртдөг, Номхон далайн өмнөд арал болон Алсын Дорнодыг дамнасан газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох  галын цагирагт байрладаг юм. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Газар хөдлөлт, #Филиппин,