Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шагнал болох AIPS Sport Media Awards 2025-ын гэрэл зургийн төрөлд Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ.
Түүний бүтээл нь Монголын үндэсний бөхийн өв соёл, хөдөөгийн амьдралын өнгө төрх, хүүхэд насны хүсэл мөрөөдлийг уран сайхны өндөр түвшинд илэрхийлснээрээ олон улсын шүүгчдийн үнэлгээг авсан байна.
“AIPS Sport Media Awards” нь дэлхийн спортын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд жил бүр гэрэл зураг, бичвэр, видео, аудио зэрэг төрлөөр шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг. Энэ удаагийн шагналд дэлхийн олон орны мэргэжлийн сэтгүүлчид, фото сурвалжлагчид бүтээлээ ирүүлэн өрсөлджээ.
С.Энхжаргалын амжилт нь Монголын спортын болон фото сэтгүүл зүйн салбарын бүтээл олон улсын тавцанд өндөр үнэлгээ авч буйг харуулсан онцлох үйл явдал болж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #“AIPS Sport Media Awards 2025” уралдаан, #фото сэтгүүлч С.Энхжаргал,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567