“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газраас “Өглөөний дасгалд цаг гаргая” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд өнөөдөр 1000 гаруй төрийн албан хаагч болон бүжгийн холбоодын төлөөлөл, иргэд нэгдэж өглөөний дасгал хийлээ.
Энэхүү арга хэмжээ нь иргэд, албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг өдөр тутмын дадал болгоход чиглэсэн бөгөөд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иргэдийн дунд хөдөлгөөний дутагдлаас үүдэн илүүдэл жин нэмэгдэх хандлага ажиглагдаж буй тул хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор энэхүү аяныг хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд аймгийн төвийн спортын талбайд өглөө бүр 07:00-08:00 цагийн хооронд иргэдэд зориулсан дасгал хөдөлгөөн, алхалт, гүйлт, шугаман бүжиг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус аян энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567