Дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн нөлөө бүхий орнуудыг нэгтгэдэг "Их долоо"-гийн бүлгийн удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт Франц улсын Эвиан-ле-Бэн хотод эхэллээ. Энэ удаагийн уулзалт АНУ болон Иран олон сар үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох урьдчилсан тохиролцоонд хүрснээ зарласны дараа болж байгаа юм.
Энэ сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжлэх тус уулзалтаар дэлхийн удирдагчид Ираны зөрчлийг дуусгах дараагийн алхмуудыг хэлэлцэхээс гадна Украин дахь дайн, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал, газрын ховор элементийн нийлүүлэлтийг Хятад улсаас хамааралгүйгээр төрөлжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаар нэгдсэн байр суурьт хүрэхийг зорих аж.
“Их долоо”-гийн энэ удаагийн уулзалтаар АНУ-Ираны хэлэлцээрийн нарийн ширийн зүйл тодорхой болох төлөвтэй. Талууд тохиролцоонд хүрсэн гэдгээ зарласны дараа Иран улсын зүгээс хэдэн сарын турш хаагаад байсан дэлхийн газрын тос, хийн тээврийн гол зангилаа болох Ормузын хоолойг ирэх баасан гарагт нээхээ мэдэгдээд буй.
Эх сурвалж: Reuters
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

#Их долоо, #Франц, #“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567