УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл мэдээлэл өглөө. 

Туулын хурдны замын төслийн гол асуудал нь тендер шалгаруулалтын үйл явц болон төслийн анхны тооцоо, судалгаатай холбоотой гэж үзэж байна. Төсвийн тооцоолол хангалтгүй хийгдсэнээс гадна барилгын зураг төсөл боловсруулах явцад тусгах ёстой зарим зардлын зүйл анги орхигдсон байна. Мөн төслийн эдийн засгийн үндэслэлд шаардлагатай зарим өгөгдөл, тооцоолол бүрэн тусгагдаагүй аж.

Түүнчлэн уг төслийг гурван жилийн дотор бүрэн хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөлт нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж шүүмжилж байна. Төслийн өртөгт нөлөөлөх олон төрлийн хувьсагч, эрсдэлийн хүчин зүйлсийг тооцож үзэхэд нийт зардал нь анх яригдсан 2.3 их наяд төгрөгөөс давж, 3.5 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

#live, #сонсгол, #УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл,