Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.22/ Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлэг хийхээр Монгол Улсад ажиллаж буй тус сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, мөнгөний бодлого, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн шинэчлэлүүдийн талаар санал солилцлоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсвийн сахилга батыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд парламент онцгой анхаарч ажиллаж байгааг онцлов.
Мөн Монгол Улс, Олон улсын валютын сангийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, тус байгууллагаас гаргадаг үнэлгээ, зөвлөмж нь эдийн засгийн бодлого боловсруулахад чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, П.Ганзориг, Б.Заяабал, Н.Наранбаатар нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567
EUR | 4016
CNY | 523.2
RUB | 43.31
JPY | 21.69
KRW | 2.23
