Их Британийн Royal Armouries музейд Монголын үндэсний цуглуулгаас бүрдсэн ховор үзмэрүүдийг дэлгэн, “Genghis Khan: How the Mongols Changed the World” (Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь) нэртэй олон улсын үзэсгэлэнг энэ сарын 26-наас олон нийтэд толилуулж эхэлжээ.  

Үзэсгэлэнгээр Чингис хаан болон Их Монгол Улсын түүхийг зөвхөн байлдан дагууллаар бус, харин шинжлэх ухаан, худалдаа, анагаах ухаан, технологи, олон улсын харилцаанд үзүүлсэн нөлөө, хувь нэмрийн өнцгөөс харуулахыг зорьж байгаа аж.  

Энэ хүрээнд Монголын үндэсний музейн сан хөмрөгөөс гаргасан 250 гаруй ховор үзмэрийг анх удаа Их Британид дэлгэн үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн дунд XIII зууны үеийн зэр зэвсэг, үнэт эдлэл, хаад язгууртны хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, археологийн олдворууд багтжээ.  

Үзэсгэлэн нь Чингис хааны түүхэн өвийг илүү өргөн хүрээнд, бодит баримт, археологийн олдворуудад тулгуурлан танилцуулж, Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд үлдээсэн ул мөрийг шинэ өнцгөөс харуулах зорилготой юм.

Эх сурвалж: bbc

#онцолсон, #Чингис хааны өвийг дэлхийд таниулах үзэсгэлэн,