Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Аюулгүй орчин – Чанартай барилга” сэдэвт хэлэлцүүлгийг /2026.07.01/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар оролцож, боловсролын байгууллагын барилга байгууламжийн эрүүл ахуй, дотоод орчны агаарын чанар, засвар үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах асуудлаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Хүүхдийн сурч, хөгжиж буй орчин эрүүл, аюулгүй байх нь тэдний эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл бөгөөд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, барилгын материалын эрүүл ахуйн шаардлагыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов.

Судалгаагаар манай улсын зарим сургууль, цэцэрлэгийн анги танхимын PM2.5 тоосонцрын агууламж: ДЭМБ-ын зөвлөмжөөс 3.3–5.6 дахин
Үндэсний стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.7 дахин өндөр байгаа нь хүүхдийн сурч боловсрох орчны агаарын чанарт онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.

Мөн импортын зарим барилгын материал, тавилга, цавуу, лак, будаг зэрэг бүтээгдэхүүнээс ялгардаг дэгдэмхий органик нэгдлүүд нь дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, барилгын материалын аюулгүй байдлыг хангах, “Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 7106:2026 стандартыг бодит ажил болгоход салбар хоорондын хамтын ажиллагаа нэн чухал байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

#Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, #Боловсролын сайд Л.Энх-Амгалан, #"Аюулгүй орчин-Чанартай барилга", #ХББОСС Э.Бат-Амгалан,