Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины нийслэл Киев хот Оросын армиас үйлдсэн ээлжит агаарын томоохон халдлагад өртөж, орон сууцны барилга, зочид буудал болон иргэний дэд бүтэц ихээхэн эвдэрч сүйдсэн байна. Украины албаныхны мэдээлснээр шөнийн турш үргэлжилсэн пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн довтолгооны улмаас дор хаяж хоёр хүн амиа алдаж, 16 хүн шархаджээ.

Халдлагын үеэр Киев хотын хэд хэдэн дүүрэгт хүчтэй дэлбэрэлт болж, олон давхар орон сууцны барилгын доод давхрууд нурсан байна. Мөн хотын төвийн нэгэн зочид буудалд гал гарч, аврах албаны ажилтнууд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд онцгой байдлын алба хаагчид ч багтсан байна.

Агаарын түгшүүр орон даяар зарлагдсаны дараа олон мянган хүн метроны буудлууд болон хоргодох байранд шөнөжин байрласан бөгөөд Киев хотын гудамжинд пуужингийн хэлтэрхийн улмаас томоохон тогоо үүсэж, автомашинууд болон барилга байгууламжууд сүйджээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський халдлагын улмаас гадаад айлчлалаа хугацаанаас нь өмнө цуцалж эх орондоо буцсан байна. Тэрээр барууны холбоотнуудаас агаарын довтолгооноос хамгаалах системийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг дахин уриалжээ. Харин ОХУ халдлагаа Украины сүүлийн үед Оросын нутаг дэвсгэрт хийсэн дроны довтолгооны хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #УКраин,