Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай долоодугаар сарын 4-нд утсаар ярьж, Украины асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэх байр сууриа дахин илэрхийлсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ.

Тэрбээр Москвагийн цагаар долоодугаар сарын 5-ны шөнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, АНУ-ын талын хүсэлтээр болсон яриа 1 цаг 25 минут үргэлжилсэн гэж хэлэв.

Утасны ярианы үеэр Путин Орос-Украины дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Оросын зэвсэгт хүчин фронтын хэд хэдэн чиглэлд довтолгооны ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг дурдсан байна. Мөн тэрээр Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд Оросын үндсэн шаардлага, ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстойг онцолсон гэж Ушаков мэдэгджээ.

Ушаковын мэдээлснээр, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов долоодугаар сарын 3-нд Путинд илтгэл тавихдаа Оросын цэргүүд Константиновка сууринг бүрэн хяналтдаа авсан талаар мэдээлсэн байна. Түүнчлэн Киев болон Европын холбоотнууд мөргөлдөөнийг үргэлжлүүлэх, цаашлаад хурцатгах бодлого баримталж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Харин Трамп утасны ярианы үеэр цэргийн ажиллагааг аль болох хурдан зогсоож, Украины хямралыг энхийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа дахин нотолжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, тохиромжтой цагт Москвад айлчлахаар төлөвлөж байгааг Ушаков онцоллоо.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОХУ, #Путин, #Трамп,