Гэрэл зургийг MPA.mn
ОХУ-ын дэд станцад гарсан гэмтлийн улмаас ОХУ-аас Монгол Улсын баруун бүсэд нийлүүлдэг цахилгаан эрчим хүч тодорхойгүй хугацаагаар тасарч, Ховд, Увс зэрэг аймагт цахилгааны хязгаарлалт үүсээд байна. Үүнтэй холбогдуулан “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас мэдэгдэл гаргаж, “ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч тодорхойгүй хугацаагаар тасарлаа. Хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу” хэмээн мэдээлжээ.
Мөн Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн “Увс цахилгаан түгээх салбар”-аас мэдээлснээр, урьдчилсан байдлаар гэмтэл гарсан цэгийг тогтоосон бөгөөд засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос гэмтлийг арилгахаар хөдөлсөн байна.
Гэмтлийг бүрэн засварлах хүртэл хугацаанд Дөргөний усан цахилгаан станцаас нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хангаж байгаа аж. Иймд иргэд, хэрэглэгчдийг тэвчээртэй, хүлээцтэй хандахыг хүсэж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нөөц цахилгаан эх үүсвэрээ бэлэн байлгахыг зөвлөжээ.
Албаныхан гэмтлийг хэзээ бүрэн арилгах талаар одоогоор тодорхой хугацаа мэдээлээгүй бөгөөд нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх юм байна.

#цахилгааны хязгаарлалт, #ОХУ-ын дэд станц, #Монгол Улсын баруун бүс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574