Гэрэл зургийг MPA.mn
XIV Далай лам өнөөдөр 91 нас хүрч байна.
Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Төвдийн Амдо мужид төрсөн бөгөөд хоёр настайдаа XIII Далай ламын хойд дүрээр тодорч, 1940 онд XIV Далай ламаар өргөмжлөгджээ.
1959 онд Төвдөд гарсан бослогын дараа Энэтхэгт дүрвэн очиж, түүнээс хойш Дарамсала хотод төвлөрсөн Төвдийн цөллөгийн засаг захиргааг удирдан ажилласан юм.
XIV Далай лам энх тайван, энэрэнгүй үзэл, шашин хоорондын харилцан ойлголцол, хүний эрхийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрээрээ дэлхий нийтэд хүндлэгддэг. Тэрээр 1989 онд хүчирхийлэлгүй тэмцлийг эрхэмлэсэн үйл ажиллагааныхаа төлөө Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн.
Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэнд болон дараагийн Далай ламыг тодруулах асуудал олон улсын анхаарлын төвд байсаар байна. XIV Далай лам өөрийн залгамжлагчийг тодруулах асуудал нь зөвхөн Төвдийн буддын шашны уламжлалын дагуу шийдэгдэх ёстой гэж удаа дараа мэдэгдэж ирсэн.
Өнөөдөр түүний 91 насны ойг Энэтхэгийн Дарамсала хот болон дэлхийн олон оронд буддын шашинтнууд, дагалдагчид, хүндэтгэгчид тэмдэглэж, урт насалж, энх тайвны үйлсээ үргэлжлүүлэхийг ерөөсөн мэндчилгээ дэвшүүлж байна.

#Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574