2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-ны хүнсний хангамжийг нийлүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо. Нийслэлийн төрийн өмчит 158 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлагатай байна.
Санал солилцох уулзалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл болон Монголын Хүнсчдийн холбоо, Мах боловсруулах үйлдвэрийн холбоо, Махны холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Нийслэлийн ерөнхий боловсролын 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр сургуулийн 72 хувь нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо зохион байгуулдаг. 28 хувийнх нь хоол үйлчилгээг түрээсийн аж ахуйн нэгж эрхэлдэг. 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд чанартай, найдвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэхийг зорьж байна. ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн хоолны зардал 2500 төгрөг, хүүхэд 60-80 грамм мах идэх ёстой. Зардлаа тооцоод үзэхээр махнаас бусад авах ёстой шим тэжээл болох сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсний хэрэглээ хумигдахаар байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч шийдэл гаргаж, хүүхдийн үдийн хоолонд эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлье” гэлээ.
Мөн үеэр хүүхдийн үдийн хоолонд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурил, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад бүтээгдэхүүний зохист харьцааг мөрдөж, дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг оролцуулах талаар хэлэлцэв.

Мах боловсруулах үйлдвэрийн холбооны тэргүүн Д.Оюунтуяа “Боловсруулах үйлдвэрүүд бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Нэгдүгээрт, сайн зохион байгуулалт хэрэгтэй. Хоёрдугаарт, сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг шаардлагатай” гэв.
“Траст трейд” ХХК-ийн захирал Р.Сансармаа “Бид үйлдвэрийн аргаар боловсруулсан, маш цэвэрхэн, олон улсын стандартыг мөрдсөн, уул уурхайн олон улсын төслүүд шууд татаж авдаг хүнсийг нийлүүлэхэд бэлэн байна. Татварын тал дээр дэмжлэг хэрэгтэй. Нийслэлийн зүгээс бүтээгдэхүүний техникийн шаардлагаа нарийвчлан боловсруулж аж ахуйн нэгжүүдэд хүргэхэд нийлүүлэлт боломжтой” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#үдийн хоол, #УБЗАА, #Нийслэлийн Засаг дарга, #нийслэлийн сургууль,