Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Туркийн нийслэл Анкара хотод олон зуун иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Жагсагчид НАТО-гийн батлан хамгаалах бодлого, цэргийн зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө болон Украин дахь дайнд үзүүлж буй цэргийн дэмжлэгийг шүүмжилсэн байна.

Жагсаалд иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд болон зүүний чиглэлийн улс төрийн хөдөлгөөнүүд оролцож, энх тайвныг дэмжсэн уриа лоозон барин НАТО-гийн бодлогыг эсэргүүцжээ. Тэд цэргийн зардлыг нэмэгдүүлэхийн оронд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт илүү хөрөнгө оруулахыг шаардсан байна.

Туркийн эрх баригчид уулзалтын үеэр аюулгүй байдлыг өндөржүүлж, Анкара хотын төвийн зарим гудамжийг түр хугацаанд хаажээ. Жагсаал ерөнхийдөө тайван өрнөсөн бөгөөд цагдаагийн байгууллагууд хамгаалалтыг чангатгажээ.

Энэ удаагийн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх, Украинд үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэх, мөн эвслийн зэвсгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#Жагсаал, #Нато, #Анкара хот,