Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийн төсөл,
- “Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахад баримтлах чиглэл батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлан боловсруулсан Барилгын ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан боловсруулсан Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг буууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний талаар,
- Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар,
- Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хийсэн 2025 оны үнэлгээний нэгдсэн тайлангийн талаар,
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар,
- Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар,
- Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар,
- 2026 оны хаврын тариалалтын талаар зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Өмнөговь, Баянхонгор аймгийн Өлзийт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дундговь аймгийн Сайнцагаан суманд салхин цахилгаан станц төслийг тус тус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Мөн говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, өмнийн говийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах, уул уурхайн болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд батарей хуримтлуур бүхий нар, салхины эх үүсвэрийн төслүүд, Хойд бүсэд хэрэгжүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн тооцоо судалгааг хийж, төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.
Сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамжийн чанар, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор холбогдох тооцоо судалгаанд үндэслэн “Сумдын тархмал нарны эх үүсвэр, батарей хуримтлуурын хосолмол систем” болон цахилгаан автомашин цэнэглэх станц бүхий төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулж, шалгарсан аукционд оролцогчтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, төслүүдийг үе шаттай ашиглалтад оруулахыг Эрчим хүчний хангамж, хүртээмжийн найдвартай ажиллагааны тухай Засгийн газрын тогтоолоор тус тус үүрэг болголоо.

Гэрэл зургийг MPA.mn
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амрах, хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, 2026 оны IV улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралд зуслангуудын үйл ажиллагааг онцгой анхаарч, Монголын хүүхдийн зуслангуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг үүрэг болгосон.
Хүүхдийн зуслангийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлэх, зусланд хэрэгжүүлэх хөгжил, төлөвшлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны жишиг хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, зуслангийн дэд бүтэц, орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах зэрэг бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ.
2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 55 зуслан бүртгэлтэй ч 71 нь үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 59.7 мянган хүүхэд хамрагдсан нь нийт хүүхдийн 10 хувийг эзэлж байна.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүллээ.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ангийн (6 настай) нийт 69,127 суралцагчийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулсан.
- Зүрхний үзлэгт: 55,482 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд 5,225;
- Нүдний үзлэгт: 50,160 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалд 1,037;
- Шүдний үзлэгт: 59,308 суралцагч хамрагдсанаас 48,025 тохиолдлыг илрүүлж, улмаар дараагийн шатлалд 24,474 суралцагчийг шилжүүлэн эмчлүүлжээ.
“Эдгээр үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг нотолж байна” гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярилаа.

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алслагдсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршилд тус тус зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулна.
Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10.0 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11.0 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ.
Хичээлийн байрны барилга байгууламжийн стандарт хүчин чадлаас хэтэрсан ачаалалтай ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжуулэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тогтоолоор үүрэг болголоо.

Гэрэл зургийг MPA.mn
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:
Багануурын ордыг түшиглэн “Нүүрс-пиролизын үйлдвэр” барих асуудлыг эцэслэж шийдвэрлэлээ. “Хөх нүүрс” төслийн ТЭЗҮ дуусаж, бүх яам, газрууд хамтран зөвхөн энэ төслөө эцэслэх нэгдсэн ойлголтод хүрсэн гэсэн үг. БНХАУ-д туршилт хийхэд судалгаа маш сайн гарсан.
Цөлжилттэй тэмцэх COP17 олон улсын Бага хурлын бэлтгэл ажил үргэлжилж байна. Барилга угсралт, дэд бүтцийн ажил дуусах шатандаа орсон. 8 дугаар сарын 3-4-ны хугацаанд бүх ажлаа дуусгаж, НҮБ-ын талд хүлээлгэж өгнө. Энэ удаагийн COP17 олон улсын Бага хуралд 700 гаруй сонирхогчид төсөл хөтөлбөрөө танилцуулах санал ирүүллээ. Өмнөх хурлуудаас олон оролцогч ирэх нь ээ. Төслүүдийг эрэмблэх ажил эхэлсэн.
2000 гаруй сайн дурынхан оролцох хүсэлтээ ирүүлснээс 600 ажилтанг сонгон шалгаруулж авна. Ахлах ангийн 100 хүүхдийг сайн дураар ажиллуулна. 7 дугаар сарын сүүлчээс сайн дурын ажилтнууд ажлаа эхэлнэ.
Бэлчээр, ус ба газар, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн 3 ажилд олон улсын анхаарлыг хандуулахаар 12 өдрийн хөтөлбөрөө эцэслэн дуусгаж байгаа.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд:
Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд тус банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй. Маш олон төлөгдөөгүй зээлийн асуудлууд гарч ирсэн. Анхны нээлттэй сонсголоос хойш бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа. Үр дүнд нь хөгжлийн санхүүжилт хийх чадамжтай боллоо. Активаа бүрэн цэвэрлэж, ашигт ажиллагааны түвшинд очлоо. 500 сая ам.долларыг 6.9 хувийн хүүтэйгээр ямар нэг баталгаа байхгүйгээр, Засгийн газрын өрөнд нөлөө үзүүлэхгүйгээр амжилттай босголоо.
Цаашдаа Хөгжлийн банк анх үүсгэн байгуулагдсан зорилтын хүрээнд хөгжлийн санхүүжилтээ хийнэ. Дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, төмөр замын төслүүдэд санхүүжилт хийх түвшинд ирлээ.
Лүнгийн замын барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. 101.7 км, 4 эгнээ автозамын ажлын зураг төсөл, ТЭЗҮ батлагдлаа. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж эхэлнэ.

Гэрэл зургийг MPA.mn
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
Саяхан 5 байршилд сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукционыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 МВт-ын хүчин чадалтай нарны станц, батерей хураагуур барихаар ААН-үүд долдугаар сарын 01-нээс ажилдаа орлоо.
Энэхүү сайн туршлагад үндэслэн дараагийн шатны аукцион зарлах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тухайлбал, баруун аймгийн 3 байршил буюу Баян-Өлгий, Увс, Баянхонгор, зүүн аймагт Сүхбаатар, Дорнод, говийн бүсэд Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд аукцион зарлана.
Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станцын аукционыг мөн зохион байгуулна. Монгол Улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдалтай. Эдгээр сумдаас хамгийн эхэнд чанартай эрчим хүчтэй болох ёстой 22 суманд багцлан нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Байршлыг оновчтой тодорхойлох ажил эхэллээ.
Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийж байна. Энэ оны сүүлээр дүнг гаргана.

Гэрэл зургийг MPA.mn
Хаврын тариалалтыг тавдугаар сарын 04-нөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийжээ.
Шатахуун, үр, бордооны хангамжийг бүрдүүлэх зэргээр тариалалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмс, тосны ургамлын тариалалт дууссан. Харин малын тэжээлийн тариалалт үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр тариалангийн бүс нутгуудад 7-9 дүгээр сард хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөв гарсан. Ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэж байна.
“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Зээл олгох ажил үргэлжилж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд гурван төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үр олгосноор тэжээлийн таримлын тариалалт 2300 га-аар нэмэгджээ. Энэхүү төслийг малчид, иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.
Танилцуулгатай холбогдуулан ”Тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлагаар шуурхай зохицуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа.

#онцолсон, #live, #livetext, #Засгийн газрын ээлжит хуралдаан,