Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Домогт рок хамтлаг "The Rolling Stones" шинэ "Foreign Tongues" цомгоороо Их Британийн Official Albums Chart-ын нэгдүгээр байрт бичигдэж, нийт 15 дахь удаагаа чартыг тэргүүлсэн амжилт үзүүллээ. Ингэснээр тус хамтлаг "The Beatles"-ийн тогтоосон 15 удаагийн №1 цомгийн амжилттай эн зэрэгцэв.

Долдугаар сарын 10-нд худалдаанд гарсан "Foreign Tongues" нь "The Rolling Stones"-ийн 25 дахь студийн цомог бөгөөд Пол Маккартни, "The Cure" хамтлагийн Роберт Смит, "Red Hot Chili Peppers" хамтлагийн бөмбөрчин Чад Смит нарын оролцоотойгоор бүтжээ. Мөн 2021 онд таалал төгссөн хамтлагийн бөмбөрчин Чарли Уоттс амьд ахуйдаа бичүүлсэн сүүлчийн бичлэгүүдийн нэг энэ цомогт багтсан байна.

Энэхүү цомог нь 2023 онд "Шилдэг рок цомог" төрөлд "Грэмми" хүртсэн "Hackney Diamonds"-ийн дараах шинэ бүтээл бөгөөд хөгжмийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Цомгийн нээлтийн арга хэмжээний үеэр хамтлагийн ахлагч Мик Жаггер болон гитарчин Ронни Вүүд шинэ цомгийнхоо хүрээнд аялан тоглолт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин Их Британийн бүх цаг үед хамгийн олон буюу 16 удаа цомгийн чартыг тэргүүлсэн амжилтыг дуучин Робби Уильямс эзэмшиж байна.

Эх сурвалж: Reuters

#"Rolling Stones" хамтлаг,