Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ Ираны нутаг дэвсгэрт ес дэх өдрөө дараалан агаарын цохилт өгсөн бол Иран Ормузын хоолойд явж байсан хоёр нефть тээвэрлэгч хөлөг дэлбэрч, хөдөлгөөнгүй болсон гэж мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь дэлхийн эрчим хүчний гол тээврийн замын аюулгүй байдалд дахин ноцтой түгшүүр төрүүлэв.
АНУ-ын Төв командлал (CENTCOM)-ын мэдээлснээр, шинэ давлагааны цохилтууд нь Ираны худалдааны хөлөг онгоцуудад халдах боломжийг сулруулах, Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж. Харин Ираны Хувьсгалт гвардын корпус хоёр нефть тээвэрлэгчийг АНУ-ын цэргийнхний санал болгосон гэж тайлбарласан өмнөд чиглэлийн усан замаар зорчиж байх үед дэлбэрэлт болж, хөдөлгөөнгүй болсон хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ хөлгүүдийн нэр, улсын харьяалал, багийн бүрэлдэхүүн болон хүний хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд уг мэдээллийг бие даасан эх сурвалжаар хараахан баталгаажуулаагүй байна.
Ираны тал мөн АНУ бүс нутаг дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлбэл Ормузын хоолойгоор газрын тос, байгалийн хий тээвэрлэх нь аюулгүй байх боломжгүй хэмээн анхааруулжээ. Үүний зэрэгцээ Хувьсгалт гвард Иордан, Кувейт, Сири дэх АНУ-ын цэргийн объектуудад баллистик пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Бахрейнд агаарын түгшүүрийн дохио дуугарч, Кувейт дайсагнасан дронуудыг замаас нь устгасан тухай мэдээлсэн байна.
АНУ мөн Иракт ажиллагаа явуулах үеэр дахин нэг америк цэргийн алба хаагч амиа алдсаныг баталжээ. Ингэснээр энэ удаагийн мөргөлдөөн эхэлснээс хойш амь үрэгдсэн АНУ-ын цэргийн алба хаагчдын тоо 17 болж, 420 гаруй хүн шархадсан байна.
Мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдэж, Brent төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар өсөж, нэг баррель нь 90 ам.доллароос давсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар Ормузын хоолойн аюулгүй байдал дордвол дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт улам нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters