Амралт, зугаалгын улиралд Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Дарьганга сумыг зорих иргэд, жуулчдын тоо эрс нэмэгддэг. Гэвч зарим иргэд байгаль болон түүх соёлын дурсгалуудад хүндэтгэлгүй хандах, борхидуулж, эвдэж сүйтгэх тохиолдол гардаг тул зөв, соёлтой аялахыг Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас уриаллаа.

Тухайлбал, үндэсний их баяр наадмын амралт, жуулчдын хөдөлгөөн ихтэй байсан өнгөрсөн өдрүүдэд Дарьганга сумын төвд байрлах улсын тусгай хамгаалалттай газар болох “Хөргийн ширээ”-н хаан, хатан, бэр нэртэй хүн чулуун хөшөөнд хувцас өмсгөж, үл мэдэгдэх шашны зан үйл хийсэн байж болзошгүй байна.

Сүхбаатар аймаг нь хүн чулуун хөшөө олонтой бөгөөд цаашид сум, аймаг, улсын тусгай хамгаалалттай түүх соёлын үл хөдлөх дурсгалыг ямар нэг төрлийн шашны зан үйлд ашиглаж, гэмтэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулаа.

#Сүхбаатар аймар, #түүх соёлын дурсгалууд,