АНУ болон Саудын Араб иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон хэлэлцээр байгууллаа. Энэхүү тохиролцоо нь Саудын Арабын цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хөгжүүлэх, АНУ-ын технологи, туршлагыг ашиглах боломжийг нээж байна.
Хоёр улс энэхүү хэлэлцээрээр цөмийн эрчим хүчийг зөвхөн энхийн зориулалтаар ашиглах, аюулгүй ажиллагаа болон технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тохиролцжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Саудын Араб эрчим хүчний салбараа төрөлжүүлж, газрын тосноос хэт хамааралтай байдлаа бууруулах зорилтын хүрээнд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхээр зорьж байна. Тус улс ойрын жилүүдэд хэд хэдэн цөмийн реактор барих төлөвлөгөөтэй бөгөөд дотоодын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахыг зорьж байгаа юм.
АНУ-ын хувьд энэхүү хэлэлцээр нь Америкийн цөмийн технологийн компаниудад Ойрх Дорнодын томоохон зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлэх алхам болж байна.
Гэвч хэлэлцээр нь цөмийн зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн асуудлаар анхаарал татаж байгаа юм. Саудын Араб өмнө нь уран баяжуулах зэрэг цөмийн түлшний үйлдвэрлэлийн зарим эрхийг хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бол АНУ цөмийн технологийг зөвхөн иргэний зориулалтаар ашиглах баталгааг чухалчилж ирсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү тохиролцоо нь зөвхөн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа биш бөгөөд АНУ, Саудын Арабын стратегийн харилцааг бэхжүүлэх, Ойрх Дорнод дахь нөлөөллийн өрсөлдөөнд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #саудын араб, #цөмийн эрчим хүч,