BLACKPINK хамтлагийн гишүүн Лисагийн бие даасан уран бүтээлийн замналыг өгүүлэх бүрэн хэмжээний баримтат кино "Always Lalisa" дэлхийн анхны нээлтээ 2026 оны Торонтогийн олон улсын кино наадамд хийхээр болжээ.
Уг бүтээлийг Emmy-ийн шагналт найруулагч Сью Ким (Sue Kim) найруулсан бөгөөд Лисагийн BLACKPINK-ээс гадуурх уран бүтээлийн шинэ үе, дэлхийн хэмжээний бие даасан уран бүтээлч болох замналын нэг жилийн хугацааг харуулах юм.
Кинонд Лиса дуу хөгжим, тайзны карьерынхаа зэрэгцээ жүжигчний анхны алхам, олон улсын брэнд бүтээх үйл явц, дэлхийн фенүүдийн өмнө өөрийн гэсэн дүр төрхөө бий болгож буй үеийг харуулах ажээ.
"Always Lalisa" нь Sony Music Vision-ийн бүтээл бөгөөд 2026 оны Торонтогийн олон улсын кино наадмын Gala хөтөлбөрт дэлхийн нээлтээ хийхээр сонгогдсон байна.
Тайланд төрсөн Лиса буюу Лалиса Манобан нь BLACKPINK-ийн гишүүнээр дэлхийн хамгийн амжилттай K-pop уран бүтээлчдийн нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд соло уран бүтээл, жүжиг, загварын салбарт олон улсын хэмжээнд байр сууриа өргөжүүлж байна.
Фэнүүдийн хувьд энэхүү баримтат кино нь Лисагийн тайзны ар дахь хөдөлмөр, дэлхийн хэмжээний од болохын төлөөх сорилт, хувь хүний өсөлтийг ойроос харах боломж олгох бүтээл болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Sony Music

#Blackpink, #Always Lalisa, #kpop,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3583