Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.

Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа тэргүүлж, Эрүүл мэндийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов. Хятадын талын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Лун Жөү тэргүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. 

Мөн хоёр улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон зорчиж буй иргэдтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны механизмыг боловсронгуй болгох асуудлаар ярилцаж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, аялал жуулчлалын зорилгоор харилцан зорчиж буй иргэдийн тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан консулын байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол, ойр давтамжтай зохион байгуулах, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв гэж ГХЯ-аас мэдээллээ. 

#ГХЯ, #Консулын XXIV зөвлөлдөх уулзалт,