Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.08.05) болж, эдийн засаг, төсөв, шатахууны хангамж болон хүнсний аюулгүй байдалтай холбоотой нийт 20 орчим асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Хуралдаанаар "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай", "Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай", "Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай" тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.

Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтийн хяналтыг сайжруулах зорилгоор "Хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай" асуудлыг авч хэлэлцэнэ.

Түүнчлэн төсвийн сахилга бат, төрийн санхүүгийн зохистой удирдлагыг хангах хүрээнд "Төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна COP17 олон улсын хурлын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөн "Шуурхай штаб"-аас хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулгыг сонсох юм.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хэлэлцүүлэг дууссаны дараа олон нийтэд албан ёсоор танилцуулах аж.

#онцолсон, #засгийн газар,