“Хүчирхэг нүүдэлчид” (HUNU) старт-апын санаачлан зохион байгуулсан говийн бүсийн залуу нүүдэлчдэд зориулсан байгаль орчин, технологи, тогтвортой хөгжлийн сургалтыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага дэмжин хамтран оролцлоо. Говьсүмбэр аймгийн 'Оорцог элгэн' кэмпэд болсон уг сургалтаар залуу малчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчныг хамгаалах, бэлчээрийн тогтвортой менежмент, технологид суурилсан шийдлүүдийг ашиглан мал аж ахуйн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр мэдлэг, туршлага солилцсон юм.

Сургалтаар New Nomad Institute-н Ч.Эгшиглэн, Б.Ратнаа нар нүүдлийн соёлын үүх түүх, үнэ цэнийн талаар, ОУШХБ-ын төслийн ахлах ажилтан Д.Мөнхтуяа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний талаар, Ph.D Д.Булгамаа бэлчээрийн тогтвортой, зохистой ашиглалтын талаар, HUNU-н үүсгэн байгуулагч Г.Билгүдэй малчдад тулгарч буй сорилтыг даван туулахад дэмжлэг болох технологийн шийдлүүдийг тус тус танилцуулж, харин оролцогчид орчин цагийн нүүдэлчдэд тулгараад буй асуудлуудыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилгын талаар санал солилцлоо.
Сургалтын үеэр гарсан залуу нүүдэлчдийн санал, зөвлөмж нь тэдний дуу хоолойг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулах бөгөөд энэ наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр танилцуулах юм.

#Малчин, #говийн бүсийн залуу нүүдэлчдэд,