Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Гванжү хот дахь цэргийн агаарын баазыг 2028 оны дунд үе гэхэд түр хугацаагаар өөр байршилд шилжүүлэх боломжийг судалж, ажлыг эрчимжүүлэхийг Батлан хамгаалах яаманд уриалжээ. Энэ нь тус газарт томоохон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн кластер байгуулах төлөвлөгөөтэй холбоотой юм.

Ерөнхийлөгч Ли энэ талаар чип үйлдвэрлэлийн кластер байгуулах төсөлд оролцож буй компаниудын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Тус цэргийн баазын үйл ажиллагааг өөр бааз руу түр шилжүүлснээр үйлдвэрлэлийн бүсийн бүтээн байгуулалтыг хурдасгах боломжтой гэж үзэж байгаа аж.

Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард Samsung Electronics болон SK Hynix компанийн оролцоотойгоор тус улсын баруун өмнөд бүсэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зориулсан 576 тэрбум ам.доллараас давсан хөрөнгө оруулалтын томоохон төлөвлөгөөг танилцуулсан.

Чип үйлдвэрлэлийн кластер байгуулахаар сонгосон талбай нь 8.3 сая ам метр бөгөөд тээврийн дэд бүтэц сайтай, газрыг өмнө нь тэгшилсэн зэрэг давуу талтай байна. Иймээс бэлэн дэд бүтцийн нөхцөлийг ашиглан үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтыг хурдан эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Гванжүгийн цэргийн агаарын бааз нь Өмнөд Солонгос болон АНУ-ын агаарын хүчний хамтарсан ажиллагаатай холбоотой стратегийн байгууламж юм. Тиймээс баазыг нүүлгэн шилжүүлэх асуудалд хоёр улсын цэргийн байгууллагуудын зохицуулалт, аюулгүй байдлын шаардлага чухал хэвээр байна.

Одоогоор Гванжүгийн шинэ нисэх баазын байршлыг эцэслэн тогтоогоогүй бөгөөд Муан мужийг боломжит байршлын нэгээр урьдчилан нэрлэжээ. Орон нутгийн захиргаа нүүлгэн шилжүүлэх байршлыг энэ оны эцэс гэхэд эцэслэхээр төлөвлөж байгаа бөгөөд чип үйлдвэрлэлийг 2030 оноос эхлүүлэх зорилт тавьжээ.

Энэхүү төсөл нь Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг нийслэл Сөүлийн бүсээс өргөжүүлж, улсын баруун өмнөд хэсэгт технологийн томоохон үйлдвэрлэлийн төв бий болгох зорилготой юм.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос,