Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлөөс үүдэх эрсдэлийг бууруулах чиглэлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.
Гейтсийн төлөөлөгчийн мэдээлснээр уулзалтыг энэ оны арваннэгдүгээр сард хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тэрбээр АНУ эхэлж аюултай гэж үзсэн хиймэл оюуны загваруудын тархалтыг хязгаарлавал Хятад болон бусад улс дагаж магадгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Гейтс хиймэл оюун ухааныг биологийн халдлага, аюултай молекул бүтээхэд ашиглах эрсдэлийг олон улс хамтран хянах, мөн хиймэл оюуны аюулгүй байдлыг хариуцсан олон улсын байгууллага байгуулах санал дэвшүүлжээ.
Гейтс мөн хиймэл оюун ажлын байрыг олноор нь орлох эрсдэлтэйг анхааруулж, зарим ажлын байрыг зөвхөн хүмүүст зориулан хадгалах, AI ашиглан хүний хөдөлмөрийг орлуулж буй компаниудад татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авахыг санал болгосон байна.
Түүний үзэж буйгаар AI-ийн хөгжил улс орнуудын өрсөлдөөнөөс илүү хурдтай явагдаж байгаа тул АНУ, Хятад тэргүүтэй орон аюулгүй байдлын нийтлэг дүрэм тогтоох ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай аж.
Эх сурвалж: Reuters

#ши жиньпин, #Гейтс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586