Гэрэл зургийг MPA.mn
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 75,838 зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах урьдчилсан тооцоо гарчээ. Харин сургуулийн өмнөх боловсролд 258,921 хүүхэд хамрагдах хэрэгцээтэй байгаагийн 126,827 нь нийслэлд байна.
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын бүтэц, сургуулийн ачааллыг бууруулах зохицуулалт, сурагчдын эрүүл мэндийн эрт илрүүлэг зэрэг хэд хэдэн шинэ арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүдийг гэртэй нь ойр сургах зорилгоор “Хотхоны бага сургууль”, “Бага сургууль”, “Багийн бага сургууль” гэсэн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулах, хувийн сургуулийн сул суудлыг ашиглах, сургалтын байр түрээслэх замаар хотхоны бага сургуулиудад нийт 26,992 суралцагчийг хамруулахаар төлөвлөжээ.

#онцолсон, #гэрэл зургаар, #2026-2027 оны хичээлийн шинэ жил,

Дархан:
USD | 3586