Монголын Банкны Холбоо (МБХ) 2026 оны эхний хагас жилийн тоймоо танилцууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амарын мэдээлснээр банкны салбарын нийт актив өмнөх оноос 26 хувиар өсөж, зээлийн дийлэнхийг бизнесийн салбарт олгожээ. Харин иргэдийн өр, орлогын харьцааг чангаруулснаар хэрэглээний зээлийн өсөлт хязгаарлагдаж, цалингийн, тэтгэврийн, картын болон автомашины зээлийн чанар муудах хандлага ажиглагдаж байна.

Түүнчлэн 2027 оны төсвийн зардлыг 28 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг МБХ анхаарууллаа. Инфляц одоогоор 13 хувьд хүрсэн бөгөөд төсвийн зардлын нэмэгдлийн нөлөөгөөр оны эцэст 18 хувьд хүрэх эрсдэлтэй гэж тус холбоо үзэж байна.

МБХ-ны зүгээс төсвийн бодлогод болгоомжтой хандаж, инфляцыг хөөрөгдөхгүйгээр иргэдийн амьжиргааг дэмжих шаардлагатайг онцоллоо.

#онцолсон, #live, #Монголын Банкны Холбоо,