Хятадын хэд хэдэн хотод худалдааны төв, нийтийн талбайн том сурталчилгааны дэлгэц, самбарыг алдартай эрдэмтдийн хөрөг, бүтээлийг танилцуулсан нийтийн сурталчилгаагаар сольж эхэлжээ.
Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол, Жянши зэрэг бүсэд Цянь Сюэсэн, Юань Лунпин, Ту Юю, Дэн Жясянь, Нань Жэньдун зэрэг эрдэмтдийн хөрөг, ишлэл, улс оронд оруулсан хувь нэмрийг харуулсан байна.
Энэ санаачилга Шаньдун мужийн Жянь хотын худалдааны төвийн том сурталчилгааны талбайд Цянь Сюэсэний хөргийг байршуулснаар олны анхаарлыг татаж, улмаар бусад хотуудад түгсэн байна. Зарим худалдааны төвүүдийн мэдээлснээр эдгээр нь ашгийн бус, шинжлэх ухааныг сурталчлах зорилготой постер, дэлгэцийн контент аж.
Хятадын хэвлэлүүд энэ үйл явдлыг эрдэмтдийн хөдөлмөр, шинжлэх ухааны үнэ цэнийг олон нийтэд, тэр дундаа залуу үед таниулах нэг хэлбэр хэмээн онцолж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586